ТЭЗҮ-ийн хүсэлт гаргах
Аж ахуйн нэгж ТЭЗҮ-ийн хүсэлтийг системээр гаргах дэс дараалал.
Дуугүй видео, тайлбар зураг дээр
Алхмууд
- Нүүр хуудаснаас «Нэвтрэх» цэсийг нээж, «Байгууллага» гэснийг сонгоно.
- Байгууллагын регистрийн дугаар болон нууц үгээ оруулж нэвтэрнэ. Бүртгэлгүй бол «Бүртгүүлэх» хэсгээр бүртгүүлнэ.
- «Хүсэлт» цэснээс «Шинэ хүсэлт гаргах» хэсгийг сонгож, төрлөөр «Паркийн ТЭЗҮ»-г сонгоно.
- Гарчиг, агуулгаа бөглөж, заавал бүрдүүлэх баримтыг хавсаргана.
- Мэдээлэл дутуу бол «Ноорог хадгалах»-аар хадгалж, дараа үргэлжлүүлнэ.
- Бүх мэдээллийг шалгаад «Илгээх» товчийг дарна. Хүсэлтийн дугаар үүснэ.
- Хүсэлтийн явцыг «Хүсэлт» цэснээс эсвэл нүүр хуудасны «Хүсэлтийн явц» хэсгээс шалгана.